УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулиар мэдээллийн технологийг ашиглая. Бид туршаад үзэх боломж байна. Блокчэйнийг ашиглая. Ямар ч зардалгүйгээр санал өгөх боломж байна. Хуулийн төсөлдөө одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгч нар оролцохгүй биз дээ. Үүнийгээ тодорхой болгооч ээ. Одоогийн Ерөнхийлөгч дахиж дэвшин сонгогдоод 4+6 гээд 10 жил байх юм уу. Бид ийм дарангуйлагчийг бий болгох гээгүй шүү дээ. Үүнийгээ тодруулаач ээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Сонгуулийн тайлан, зардал гээд 52-р зүйл дээр байгаа. Алийг нь хасагдсан гэж үзэж байгааг ойлгосонгүй. Сонгууль зардалтай байгаатай санал нэг байна. Цаашид Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тогтолцоо гээд хэд хэдэн асуудлаар зохицуулагдах ёстой. Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй гэдэг асуудалд Үндсэн хуулиар хаасан хэр нь сонгуулийн хуулиар нээж байна гээд байх юм. Бид Үндсэн хууль болон сонгуулийн ерөнхий хуулийн зарчмыг баримтална.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Тайлангаа өгөөгүй бол дараагийн сонгуульд оролцуулахгүй гэдэг заалт хасагдаагүй. Дугаар нь өөрчлөгдсөн.