БНСУ-ын гэрэлт дэнлүүний баярыг НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/ соёлын биет бус өвийн жагсаалтад оруулжээ.
Буддагийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан жил тутам зохион байгуулдаг дэнлүүний баяр нь олон зуун жилийн түүхтэй бөгөөд энэхүү баярын үеэр сүм, байшин, гудамжуудыг өнгө өнгийн дэнлүүгээр чимэглэж, баярын жагсаал зохион байгуулдаг байна.
“ЮНЕСКО”-гийн Соёлын биет бус өвийн жагсаалт нь олон үе дамжин өвлөгдөн ирсэн уламжлал, мэдлэг, ур чадварыг хамгаалан авч үлдэх зорилготой юм.