Испани кисидиа буюу хайруулын тавагны пицца хийх жорыг хүргэж байна. Хайруулын тавгандаа ингээд хийж идэх амархан бөгөөд хүсвэл үхэр болон тахиан мах, төрөл бүрийн ногоо ч хийж болно.
Тайлбар:
- х.х – хоолны халбага 15мл
- ц.х – цайны халбага 5 мл
Орц:
- Өндөг
- Бяслаг
- Элдэвтэй гурил
- Бэкон
Хийх заавар:
1. Бэконоо урьдчилан болгоно.
2. Өндгөндөө бага зэрэг давс хийн, хутгаж, зөөлөн гал шарна.
3. Өндгөн дээрээ бяслагаа тавиад, элдэвтэй гурилаа дээрээс нь тавина.
4. Эргүүлээд бяслагаа, бэконоо тавиад, нэг талаас хумин хаана.
5. Хоёр талыг нь шаргал өнгөтэй болтол шарна.
Хоолны бусад жоруудыг:
Youtube: Home Cook – Гэртээ Тогооч
Facebook: Home Cook – Гэртээ Тогооч
Instagram: Home Cook – Гэртээ Тогооч