Банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах иргэдийн хүсэлтийг 11 дүгээр сараас цахимаар авч байгаа буй юм.
Энэ сарын 25-ны өдрийн байдлаар нийт 3.2 их наяд төгрөгийн 58,328 хүсэлт ирснээс 57,456 хүсэлт буюу 99 хувийнх нь эргэн төлөлтийг хойшлуулаад байна. Зээл авсан өрх бүрт дунджаар нийт 7.7 сая төгрөгийн зээлийн төлбөрийн зардал хэмнэгдэж, энэ хэрээр иргэдийн амьжиргаа, худалдан авалтад эерэгээр нөлөөлсөн гэж Монголбанкнаас мэдээллээ.
Мөн эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид буюу Ковид-19 өвчний голомтод ажиллаж буй 1050 төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгохоор болжээ.
Түүнчлэн 2020 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн зээлийн хүүг жилийн 6% болгон бууруулж, нийт 120 тэрбум төгрөгийн зээлийг 1.8 мянган зээлдэгчид олголоо.
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 2020 онд дахин хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Монголбанк, банкуудын эх үүсвэрээр энэ оны эхний 9 сарын хугацаанд 8% хүүтэй ипотекийн зээлд 290 тэрбум төгрөгийг 4.0 мянган зээлдэгчид олгосон.
Түүнчлэн 2020 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн зээлийн хүүг жилийн 6% болгон бууруулж, нийт 120 тэрбум төгрөгийн зээлийг 1.8 мянган зээлдэгчид олголоо. Ингэснээр хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт 410 орчим тэрбум төгрөгийн зээлийг 5.8 мянган өрхөд олгоод байна.
Түүнчлэн цар тахлын үед иргэдийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлэх зорилгоор өрхийн зардалд томоохон хувь эзэлдэг хөнгөлөлттэй нөхцөлтэй ипотекийн зээлийн төлбөрийг нийт 14 сарын хугацаанд хүү хуримтлуулахгүйгээр үндсэн төлбөрийн хамт хойшлуулжээ. Тодруулбал 4-10 дугаар сарын хооронд хүсэлт гаргасан 38,270 зээлдэгчийн нийт 2 их наяд гаруй төгрөгийн зээлийн хугацааг хойшлуулж, иргэдийн амьжиргаанд тодорхой дэмжлэгийг үзүүлсэн байна.