ҮСХ-ноос “COVID-19”-ийн халдварын нийгэм дэх нөлөөллийг тодоройлох судалгааг өрхөд суурилан хийж байна. Дэлхийн банктай хамтран хийж буй уг судалгааны гурав дахь шатны дүн өнөөдөр гарсныг танилцуулав. Судалгаанд оролцогчдын 80 хувь нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх, 61 хувь нь төлбөртэй байсан ч хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
“COVID-19”-ийн эсрэг баталгаатай вакциныг хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн нийс хотын хүм амтайй харьцуулахад хөдөө орон нутгийн хүмүүс илүү их байна. Амьжиргааны түвшин доогуур өрхийн иргэдийн 86 хувь нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байна. Судалгаанд хамрагдсан иргэд 25.000 орчим төгрөгийг вакцин хийлгэхэд зарцуулж чадна гэж хариулжээ.
Улаанбаатар хотод амьдардаг иргэд вакцин тариулахад арай илүү мөнгө зарцуулах боломжтой гээд үүнд 27.000-30.000 төгрөгөөр хийлгэнэ гэсэн байна. Харин хөдөө орон нутгийн болон ядуу өрнхийн иргэд их мөнгө зарцуулах боломжгүй (19.000-20.000 төгрөг байх боломжтой) гэж хариулжээ.
“COVID-19”-ийн нөлөөллийг тодоройлох судалгааг нийслэл Улаанбаатар хот болон зарим айма, сумын төвийг төлөөлүүлэн 1147 өрхийн мэдээлэлд үндэслэн тооцжээ.