Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн цахилгаан бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар зэрэг зарим салбарын үйл ажиллагааг эхлүүлж байгаа. Гар утасны худалдаа, засвар үйлчилгээний газрууд нээгдсэнтэй холбогдуулан нийслэлийн томоохон гар утас худалдааны төв болох “Тэди” төвд иргэдийн хөл хөдөлгөөн байв.
Энэ талаар “Тэди” төвийн зохион байгуулагчтай холбогдож тодруулахад тэрээр “Өнөөдөр байгууллагын үйл ажиллагаа эхэлж байгаа болохоор ачаалал их байна. Тиймээс аль болох ачаалал үүсгэхгүйн үүднээс ирэгдийн халууныг үзэж 5,5-аар эгнээ болгон оруулж байна. Болж өгвөл гадаа удаан байлгахгүйг хичээж байна. Түрээслэгчид маань өглөө эрт ирж, малгай, халад, маск зэргийг зүүж халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаж байна.
Бүх давхар 10:00- 17:00 цагийн хооронд ажиллаж байна” гэв.