“Disney+” стриминг үйлчилгээний бага насны хүүхдэд зориулагдсан сувгаар “Dumbo” (1941), “Peter Pan” (1953), “The Aristocats” (1970) болон “Disney” компанийн өөр хэд хэдэн бүтээлийг гаргахыг хоригложээ.
“Disney” компани киноны жагсаалтыг шинэчилж, дээр дурдагдсан киног үзэх боломжтой хүмүүсийн насны хязгаарлалтыг 6-аас дээш болгож нэмэгдүүлсэн. Дээр дурдагдсан бүтээлүүдэд хүмүүсийн болон соёлын ялгаатай дүр төрхийг сөргөөр харуулахын зэрэгцээ өрөөсгөл хандлагыг гаргадаг. Иймэрхүү хэвшмэл ойлголтууд тухайн үедээ буруугаар дүрслэгдсэн бөгөөд одоо ч буруу ойлголт өгсөөр байна” хэмээн компанийн мэдэгдэлд дурдав.
Эдгээр хүүхэлдэйн киног насанд хүрэгчид үзэх боломжтой хэдий ч арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалт, соёлын талаарх хэвшмэл буруу ойлголтууд агуулагдаж байгааг киноны эхэнд анхааруулах аж.