ОХУ-д хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөнөөр тус улсын Засгийн газар элсэн чихэр, наран цэцгийн тосны үнийг царцаах шийдвэр гаргасан байна.
Улмаар жижиглэн худалдаачид алдагдлаа нөхөхийн тулд бусад бүтээгдэхүүний үнийг өсгөх магадлалтай болоод байгаа аж. Ингэснээр инфляц өснө гэж эдийн засагчид анхааруулаад байна. Инфляц өсөхөөс сэргийлэхийн тулд ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөх шаардлагатай гэж зөвлөж байгаа ажээ.
Тус улс цар тахлын улмаас бодлогын хүүгээ бууруулж, 4.25 хувь болгосон юм. Түүнчлэн талхны үнийг бууруулахын тулд улаанбуудайн экспортод тариф тогтоох шийдвэр гаргаад байна.