Шадар сайд болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Таван толгой түлш” ХК-ийн Толгойтын үйлдвэрийг Налайх руу нүүлгэж, энэ хэсэгт зөвхөн түлш нөөцөлнө гэдгийг хэллээ.
Шадар сайд С.Амарсайхан Таван толгой түлшний үйлдвэрт өнөөдөр ажиллаж тухайн хэсгийн орчны бохирдлыг бууруулахад онцгой анхаарч ажиллах үүрэг өглөө.
Энэ хорооны оршин суугчид “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ойр байрладгийн улмаас агаар дахь тортогжилт хэрээс хэтэрлээ. Энэ талаарх бодит нөхцөл байдлыг сурвалжилж өгнө үү хэмээн бидэнд хүсэлт гаргасан юм. Үүний дагуу манай сурвалжлах баг хоёрдугаар сарын 3-ны 12:30 цагт тус хорооны нутаг дэвсгэрт очиж, иргэдтэй уулзан, тэдний санал сэтгэгдлийг сонссон. Үүнээс хойш тухайн асуудал олон анхаарлын төвд ороод буй билээ.