Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын тоон мэдээллийг хүргэж байна.
2021 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр улсын хэмжээнд 12252 хүнд PCR шинжилгээ хийхэд 50 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Халдвар авсан иргэдийн хавьтал болсон хүмүүсээс коронавирус илэрсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тодруулбал, сүүлийн 24 цагийн дотор “Монгол Шир” үйлдвэр, Наркологийн төв, гутлын цех, Микс Пицца, ББСБ, СХД-ийн худалдааны төвтэй холбоотой болон гэр бүл дамжсан хавьтлуудын дундаас шинээр халдвар илэрсэн. Улаанбаатарт 1237 болсон. Улсын хэмжээнд кластераар 1553 тохиолдол бүртгэгдсэн. Нийт 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.