Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирэхээр тус улсын нисэх буудалд бүртгүүлж, агаарын хөлөгтөө суух гэж байна. Үүнд:
- Эрүүл мэндийн шалтгаантай – 24
- Бага насны хүүхэдтэй гэр бүл – 42
- Жирэмсэн – 11
- Өндөр настан – 13
- Хөгжлийн бэрхшээлтэй – 3
- Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 53
- Түр саатуулах байр – 20
- 11 дүгээр сарын нислэгт нэрс баталгаажсан, онгоцны тасалбараа авсан – 92 иргэн ирнэ.
Энэ удаагийн нислэгээр 11 дүгээр сард нислэг нь цуцлагдаад ирж чадаагүй үлдсэн иргэдийн сүүлийн хэсэг ирж дуусаж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.