Халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн таван ажилтан ковидийн халдвар авчээ. Өнгөрсөн сарын 27-ны байдлаар 190 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан байв.
Дэлхий даяар эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд халдварт өртсөөр байна. Иймд тэднийг эхний ээлжид ковидийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Манай улсад өнгөрсөн сарын 23-нд вакцинжуулалт эхэлж, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулж байна.
Эрүүл мэндийн салбарт 56 мянган хүн ажилладаг юм.