Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлаар 21 хоног эмчилгээнд байсан 76 настай эмэгтэй нас барсан талаар мэдээллээ. Ингэснээр Ковид-19 шалтгаант нас баралтын тоо Монгол Улсад 4 боллоо.
Энэ хүн 20 хоног эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаад Ковид-19 халдвар нь уушгины хатгалгаа болон хүндэрч нас барсан гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.