ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга асан А.Амбасэлмаа Эрүүл мэндийн сайд С.Энхболдын орон тооны бус зөвлөхөөр томилогдон ажиллаж байна.
Коронавирусийн цар тахлын тархалт ихэссэн энэ онцгой цаг үед Эрүүл мэндийн сайд халдварт өвчний тархвар судлалын чиглэлээр мэргэшсэн эмчийг зөвлөхөөрөө ажиллуулахаар болжээ.
А.Амбасэлмаа эмч халдварт өвчний тархвар судлаач эмч мэргэжил эзэмшсэнээс хойш Дундговь аймагт 24 жил, ХӨСҮТ-д 13 жил ажилласан бөгөөд сүүлийн 11 жилд нь ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны даргаар томилогдон ажиллаж байгаад өнгөрсөн хоёрдугаар сард хуулийн дагуу гавьяаныхаа амралтыг аваад байсан билээ.