УИХ-ын Хүний эрхийн дэд хороо цэргийн албан дахь хүний эрхийн асуудлаар хуралдаж байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:
Цэргийг хариуцдаг албан тушаалтнууд олон шат дамжлагатай. Хүнтэйгээ ойр ажиллахгүй байгаа, сэтгэл дутаж байгаагаас үүдсэн асуудал гарч байна. Батлан хамгаалах яам дээр 24 цагийн ажиллагаатай утсыг ажиллуулж эхэлсэн ба иргэдээс санал гомдол авна. Бүх ангиуд дээр хуульч нарын бүлэг томилж ажиллуулна.
Хүний эрхийн үндэсний комиссод гомдол мэдээлэл цэргийн алба хаагчаас ирээгүй нь гомдол мэдээллийг цэргийн байгууллага дотооддоо шийддэгтэй холбоотой. Цэргийн ангиудад нийт 115 хэрэг гарснаас 98 нь хүч хэрэглэсэн байгаа юм гэж ХЭҮК-оос мэдээллээ.
ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг:
Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгдлүүд дангаараа шийдэж чадахгүй. Төрийн цэргийн байгууллагууд төсөв мөнгөний хувьд хязгаарлагдмал байна.
Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа нь дотоод албаны дүрмээр явагддаг. Үүнд цэргүүдийн ёс зүй, хэм хэмжээг заасан байдаг. Гэхдээ хэрэгжихгүй байгаа нь маш том асуудал. Энэ асуудлыг цэгцлэхээр ажиллаж байгаа боловч хангалтгүй байна.
2016-2020 онд Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой асуудал 62 болсон, энэ хугацаанд 2 хүн амь насаа алдсан. Цэргийн бие бүрэлдэхүүн ёс зүйтэй ажиллахыг хичээдэг. Зэвсэгт хүчин рүү ирж байгаа хугацаат цэргийн алба хаагчдыг жилийн хугацаанд хүмүүжүүлэх хүндрэлтэй.
Цэргийн алба хаагчийн сэтгэл зүйчээр ажилладаг хүмүүс байгаа ч мэргэшсэн нь нэг бий. Бидэнд цэргийн прокурорын байгууллага хэрэгтэй байна.