Монгол Улсын Засгийн газрын гуравдугаар сарын 10-ны өдрийн хурлаас агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 1-нээс нээх бэлтгэлийг хангах үүрэг өгсөнтэй холбогдуулан иргэд татан авах тусгай үүргийн нислэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн талаар ИНЕГ-аас мэдээллээ.
Гэхдээ энэхүү хуваарь нь цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, УОК-ын шийдвэртэй уялдуулан өөрчлөгдөх боломжтой гэдгийг сануулав.
Тус хуваарийн дагуу тавдугаар сард нийт 16 удаагийн нислэг үйлдэхээр байна.
- Түүнчлэн, тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандах,
- Монгол Улсын зорин ирэх зорчигчдын хувьд үүсэж болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөжээ.