Яармагийн гүүрний доод уулзварт түгжрэл их буюу “Тэг зогсолттой” үед гэмтэл авсан ажилтнаа эмнэлэг хүргэхээр явж буй жолоочид ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч Д.Баасансүрэн туслажээ.
Тодруулбал, тэрбээр дуут дохио ашиглаж албаны машинаараа эмнэлэг хүртэлх замыг чөлөөлж явсан байна. Хүний амь аврахад тусласан цагдаагийн алба хаагч танд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье.