Монгол улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт энэ долоо хоногийн лхагва гаригт болно.
Санал хураалтаар сонгогчдын 50+1 санал авсан нэр дэвшигч ялалт байгуулж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох юм. Тэгвэл шинэ Ерөнхийлөгч хэзээ тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх вэ. Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлэх юм. Ингээд шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг УИХ товлон зарлахаар хуульд тусгажээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн наймдугаар зүйлд:
72.1.Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын дүнг үндэслэн нэр дэвшигчдийн авсан нийт саналыг нэр дэвшигч тус бүрээр гаргана.
72.2.Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, нийтэд мэдээлнэ.
72.3.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
73 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах
73.1.Монгол Улсын Их Хурал анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль гаргана.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйл Ерөнхийлөгч тангараг өргөх
1.Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.
2.Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно.
3.Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно.