Цар тахлын халдварын эрсдэл нэмэгдэж буй энэ цаг үед Биобэлдмэл үйлдвэрлэл, үндэсний вакцины хяналтын лаборатори, вакцины үйлдвэрлэл нь үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг болоод байна.
Иймд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг бүрэн ажиллагаанд оруулж, цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэхээр Засгийн газрын хуралдаанд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан асуудлыг танилцуулж, шийдвэрлүүллээ.
Ингэснээр 2010 оноос үйл ажиллагаа нь зогсоод байсан “Биобэлдмэлийн үйлдвэр” Ковид-19 цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх боломж нөхцөл нээгдэж байгаа бөгөөд Монголд үйлдвэрлэсэн биобэлдмэлийг энэ оны 3-р улирлаас эхлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 1933 онд Цагаанцэцгийн 98000 хүн/тун вакциныг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж, “ЦАГААН ЦЭЦЭГ ӨВЧНИЙГ БҮРЭН УСТГАСАН АЗИЙН АНХНЫ ОРОН” болгож байсанэнэхүү биобэлдмэл, вакцины үйлдвэр нь 88 жилийн түүхтэй, туршлагатай юм.
Коронавирусийн цар тахлын үед вирүсийг дарангуйлах, үрэвслийн хариу урвалыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг бэлнээр нь шууд биемахбодид оруулж урьдчилан сэргийлж, эмчлэх аргыг ДЭМБ-аас эмнэл зүйн удирдамжиндаа тусган дэлхий нийтэд хэрэгжүүлж эхэлсэн. Манай улсад хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай.
Иммуноглобулин гэж нэрлэгддэг энэхүү уургийн бэлдмэлийг өндөр тунгаар хийхэд хүндэвтэр зэргээр өвдсөн Ковид-19-ийн халдварын эдгэрэлтийг хурдасгасан, хүндрэлээс шууд сэргийлсэн аюулгүй, үр дүнтэй болохыг баталсан байдаг. Хэвийн иммуноглобулиныг эмнэлзүйн туршилтгүйгээр Ковид-19 халдварын эмчилгээнд шууд хэрэглэхийг зөвлөсөн. Хүндэвтэр шатны эмчилгээнд эрт оруулахад хүндрэлээс маш сайн сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Тус үйлдвэр нь хэвийн болон өвөрмөц иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлнэ. Үүний үр дүнд монгол хүнийбиеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлж, Ковид-19 халдварын хүндэвтэр гэсэн оноштой өвчтөнд эрт тарьснаар хүндэрч нас барахаас сэргийлэн, Хоёрдогч нянгийн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ Вирусийн эсрэг эмчилгээнд дарангуйлагдсан дархлалыг сэргээж, Эмнэлгийн тусламжийн зардлыг бууруулан, Гадаад руу урсах мөнгөний урсгалыг бодитойгоорбагасгана.
Өдгөө Монголд урьдчилан сэргийлэх, эмчилгээний зориулалтаар хэрэглэгддэг биобэлдмэлийн бүтээгдэхүүнийг импортын биобэлдмэл 100% орлож байна.
Үйлдвэрийн тухай товчхон: 1932 оноос хойш Монгол Улсад анагаах ухааны биотехнологид сууриланэмчилгээний зориулалтын биобэлдмэлийн бүтээгдэхүүнүйлдвэрлэдэг цорын ганц үйлдвэр ажиллаж, 15 төрлийнбиобэлдмэл, 20 гаруй нэр төрлийн тэжээлт орчныбүтээгдэхүүнээр эрүүл мэндийн байгууллага, хүн амынхэрэгцээг хангаж байсан туршлагатай. Анх үүсэн байгуулагдсанаас эхлээд одоог хүртэл ОХУ болон бусад орнуудтай хамтран судалгаа хөгжил, инноваци үйлдвэрлэлийг явуулж, ялангуяа уураг нөхөх альбумин, дархлаа сайжруулах хэвийн иммуноглобулин, харшлынэсрэг гистаглобулин, галзуугийн эсрэг вакцин, гэдэснийхижиг өвчнийг эмчлэх балнадын нян залгиур зэрэг бүтээгдэхүүнүүд нь эрэлт өндөртэй байдаг.
Гэвч 2010 онд МХЕГ-аас үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд Засгийн газрын 149 тоот тогтоолоор“Биобэлдмэлийн үйлдвэр” аж ахуйн тооцоот, төрийн өмчитүйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлсэн түүхтэй. Харин 2019 оны 10 дугаар сард Шинжлэх ухаанышинэ технологийг ашиглан инновацийн загварбүтээгдэхүүнийг лабораторийн түвшинд гаргаж, түүнийгээүйлдвэрлэлд нэвтрүүлэхээр “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийгсэргээн нээсэн юм.
Цаашид Монгол улсад биобэлдмэл (хэвийн болон өвөрмөц иммуноглобулин, сийвэн) үйлдвэрлэх үндэсний вакцины хяналтын лаборатори байгуулах, улмаар нутгийн омогт суурилсан коронавирусийн үндэсний вакциныг үйлдвэрлэх хэрэгцээ, шаардлага бидэнд тулгараад байна.
БИОБЭЛДМЭЛИЙН ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БА ЗАГВАРЫН ТУХАЙД: