УОК-ын Шуурхай штабаас аймаг, нийслэлийн Онцгой комисст чиглэл хүргүүллээ. Тус чиглэлд иргэдийн сонгуульд санал өгөх эрхийг хангах үүднээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй байхыг дурджээ.
Мөн коронавируст халдвараас сэргийлэх болон сонгуулийн үед мөрдөх түр журмуудыг сайтар мөрдөж, хяналт тавьж ажиллахыг даалгасан байна.