Өнөөдөр бүх нийтийн ажлын өдөр боловч дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг.
Харин энэ жилийн тухайд долоодугаар сарын 16-ны өдөр Баасан гарагт таарсан. Үүний дагуу долоодугаар сарын 16-ны Баасан гарагийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ний Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу Бямба гараг ажлын өдөр юм.
Автомашины дугаарын хязгаарлалтын үйлчлэл:
- Даваа гаригт 1, 6-гаар
- Мягмар гаригт 2, 7-гоор
- Лхагва гаригт 3, 8-аар
- Пүрэв гаригт 4, 9-өөр
- Баасан гаригт 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.