Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны хурдан буудлага өнөөдөр 08:00 цагаас эхэлсэн. Хурдан буудлагад О.Гүндэгмаа 30 сумнаас 295 оноо авч нийт 578 оноогоор 26-р байр эзэллээ.
Тус төрөлд нийт 44 тамирчин оролцож байгаагаас эхний өдрийн байдлаар О.Гүндэгмаа 30 сумаас 283 оноо авч 38-р байр эзлээд байв.
Хурдан буудлагын дараа нийт оноогоор хамгийн өндөр оноо авсан найман тамирчин финалд шалгаран медалийн төлөө тоглох учиртай.
Финалд шалгарсан найман тамирчин:
- Антоанета Костадинова (Болгар) – 590
- Жиаруйшуан Шиао (Хятад) – 587
- Виталина Бацарашкина (ОХУ) – 586
- Дорен Веннекамп (Герман) – 586
- Чиа Чен Тиен (Тайвань) – 584
- Анна Коракаки (Грек) – 584
- Чиа Юин Ву (Тайвань) – 584
- Минжун Ким (Өмнөд Солонгос) – 584
О.Гүндэгмаа ийнхүү тэмцээнээ дуусгаж байна.