Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томилогдлоо.
Дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо нь 1972 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуулийг, 1976 онд Цэргийн ерөнхий дээд сургуулийг, 1983 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийг Цэргийн дээд мэргэжилтэй улс төрийн ажилтан, Их, дээд сургуулийн нийгмийн ухааны багш мэргэжлээр тус тус төгссөн. 1998 онд Улсын Багшийн их сургуулийн Боловсролын хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан.
- 1983 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн орос хэлний орчуулагчийн дамжаа
- 1991 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтэд Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр
- 1999 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн дээд курс
- 1999 онд Нидерландын Хаант Улсад Удирдлагын дээд курс
- 2002 онд АНУ-д Батлан хамгаалахын нөөцийн удирдлагын курс
- 2002 онд АНУ-д Харвардын их сургуулийн Үндэсний болон олон улсын аюулгүй байдлын курс
- 2002 онд АНУ-д Англи хэлний институт
- 2002, 2004 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвийн үндсэн болон ахисан түвшний дамжаа
- 2010 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвийн Терроризмын эсрэг дамжаанд тус тус суралцаж, мэргэжил дээшлүүлсэн. Батлан хамгаалахын их сургуулийн профессор, “Хүндэт доктор”.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба