Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир “Тяньжин боомтод 150 мянган ачаа байгаагаас 4,300 нь Монголын ачаа байгаа. Тэнд байгаа ачаа наашаа огт хөдөлдөггүй. Дээрээс нь үнийн өсөлт гаарлаа. Ерөнхий сайд болон Засгийн газрын кабинет зах зээлээ харахдаа огт учраа олохгүй байна.
Ачаа тээврийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй гээд тогтоочихоор тухайн ачааг тээвэрлэх машин олдохгүй байна. Хулгайгаар хоорондоо 30-40 сая төгрөгөөр тохирчихоод 10 сая төгрөгөөр тээвэрлэсэн гэж мэдүүлж байгаа. Замын-Үүдийн тээврийн асуудалд чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй.
Эдийн засгийг эрчимжүүлнэ гэдэг нь худалдааны бодлого чөлөөтэй байх ёстой. Худалдааны бодлого нь Замын-Үүдэд байгаа нөхцөл байдал. Хоёр, гурван сарын өмнө өгсөн даалгавар нь биелэхгүй болохоор нэг сумын Засаг даргыг очиж баривчилдаг. Эрх баригчид эдийн засгийн бодлогоо удирдаж чадахгүй байна” гэв.