ХӨСҮТ-өөс наймдугаар сарын 30-наас эхлэн коронавирусийн эсрэг PCR шинжилгээг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа мэдэгдсэн. Тус эмнэлэг хашаандаа шинжилгээ авах хэд хэдэн цэг байгуулан иргэдэд үйлчилж байсан билээ.
Шинжилгээ авах ажлыг яагаад зогсоох болсныг ЭМЯ-наас тодруулахад, PCR шинжилгээний оношлуурын нийлүүлэлт саатсанаас олон нийтийн дунд хийдэг сайн дурын шинжилгээг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна. Харин эмнэлгийн дотоод үйл ажиллагаанд шаардагдах нөөц оношлуур хангалттай хэмжээнд бий.
Халдвар илэрсэн иргэд, сэжигтэй болон ойрын хавьтлуудад шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаанд ямар нэг саатал гарахгүй хэмээн мэдээлэв.