Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бусдад алагдсан. Тэгвэл өнгөрсөн жил хэрэгт холбогдолтой байж болзошгүй зарим хүмүүсийг баривчилж мөрдөн байцаах ажиллагааг явуулж дуусаад прокурорт шилжүүлээд байсан юм. Тэгвэл прокуророос хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр шилжүүлсэн байна.
Уг хэрэгт талийгаачийн эхнэр Б.Булганаас гадна хотын дарга асан Э.Бат-Үүл Орхон аймгийн харьяат Т.Чимгээ, н.Ганхуяг, н.Содмондаржаа нарын хүмүүс энэ хэрэгт яллагдагчаар татагдсан билээ. Шүүх эцсийн байдлаар гэм буруутанг тогтооно. Гэхдээ ямартай ч аймшигт хэрэг 18 жилийн дараа тайлагдахад тун дөхөөд байна.
Үндэстэн агентлаг