Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани өнгөрөгч зун “Land Cruiser 300” автомашиныг зах зээлд танилцуулсан. Тэгвэл тус компани пүрэв гаригт дараагийн үеийн тансаг зэрэглэлийн “Lexus 600” автомашиныг зах зээлд танилцууллаа. Ийнхүү Тоёота компани нэг жилийн дотор өөрсдийн нэрийн хуудас болсон “SUV” загварын хоёр шилдэг бүтээлийнхээ шинэ үеийн загваруудаар үнэнч хэрэглэгчиддээ бэлэг барилаа.
Компанийн мэдээлснээр “Lexus LX 600” автомашин ирэх оноос АНУ-ын зах зээлд худалдаалагдах аж. Гэхдээ одоогоор үнийн талаарх мэдээлэл тодорхой болоогүй байна. Гэсэн ч зэх зээлийн шинжээчид “Lexus LX 600” ойролцоогоор 90 мянган ам.доллар буюу 256.5 сая төгрөг орчмын үнэтэй худалдаанд гарна гэж үзэж байгаа юм.