Монгол Улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар улиралд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэсэн хэргийн 20.6 хувийг газрын маргаан, 17.3 хувийг төрийн албаны маргаан эзэлжээ.
Төрийн албатай холбоотой 211 хэрэг хянан, шийдвэрлэсэн нь өмнөх оноос 70 хэргээр буюу 49.6 хувиар өссөн байна. Үүнд ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой 148 хэрэг багтсан бөгөөд энэ нь нийт төрийн албаны маргааны 70 хувийг эзэлж байна.
Мөн албан тушаал бууруулахтай холбоотой маргаан 4.7 хувийг, өөр албан тушаалд шилжүүлэхтэй холбоотой маргаан 2.8 хувийг, цалин хөлсний маргаан 5.7 хувийг эзэлжээ.
Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 11 хэргээр буюу 1.1 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 210 хэргээр буюу 62.5 хувиар буурсан байна.
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл