БНХАУ-ын Эрээн хотод коронавируст халдварын улмаас тогтоосон хөл хориог цуцалсан гэх мэдээлэл өчигдөр цацагдсан.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Эрээн хотын Консулын газартай холбогдож мэдээлэл авахад хөл хориог шат дараатайгаар бууруулах талаар албаныхан ярилцаж байгаа ч ямар нэг шийдвэр гараагүй гэсэн. Эрээн хотын хөл хорионы зэрэглэл буурсан, цуцлагдсан гэдэг нь ташаа мэдээлэл. Тус хотод хөл хорионы дэглэм үргэлжилсэн хэвээр байгаа” гэв.