Биатлоны тэмцээн нь гүйлтийн цана болон буудлагыг хослуулсан спортын төрөл юм. Цанаар гулгах явцдаа 2-4 удаагийн буудлага хийх ёстой нь тамирчдын ширүүн хөдөлгөөнтэй байдлаас тайван байдалд шилжих ур чадварыг сорьдог. Үндэсний биатлоны спортын төв нь Бээжингийн өвлийн олимпын Жанчхүүгийн тэмцээний бүсэд байдаг.
Үндэсний биатлоны спортын төвд тэмцээний нийт 11 замыг төлөвлөжээ.
Уулын бэлд байгуулагдсан тэмцээний замууд нийт 8.7 км. Тэмцээний зам, паралимпын тэмцээний зам, дасгал бэлтгэлийн зам зэрэг гурван хэсгээс бүрдэнэ. Хол хэсэгт нуурын үзэмж, ойн бүсээр өнгөрөх 5 зам байгаа нь тэмцээний зам дагуу гойд үзэмжийг бүрдүүлжээ. Олон удаа дизайн гаргаж, өөрчлөн шинэчилсэн бөгөөд тус төвийн бүтээн байгуулалт Олон улсын биатлоны спортын холбоо, Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нордикийн цанын спортын холбооноос өндөр үнэлгээ авсан юм.
2022 оны Бээжингийн өвлийн олимпын үеэр энд биатлоны төрлөөс 11 алтан медаль, өвлийн паралимпын тэмцээнээс 38 алтан медаль тодорно.
Үйл ажиллагааны хэсэгт байгуулсан хавтан байшин, саравч, үзэгчдийн индэр зэргийг өвлийн олимпын тэмцээний дараа буулгаж, уулын орчныг сэргээн, материалыг өөр газар шилжүүлэн ашиглах боломжтой юм.
Энэ нь өвлийн олимпыг “Хэмнэлтэй, аюулгүй мөртлөө гайхамшигтай”-гаар зохион байгуулах шаардлагад нийцжээ.