Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох арга хэмжээ авах тухай тогтоол гаргажээ.
Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулахаар байна гэж үзэж буй юм.
Монгол Улсын 3асгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг бүрэн хангах зорилтын хүрээнд “Эрдэнэбүрэнгийн 9О МВт-ын усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлж, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина” хэмээн тусгасан билээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 3асгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 3асгийн газраас хэрэгжүүлэх үндсэн дөрвөн зорилтоо танилцуулж, хэлсэн үгэндээ “Эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авч, үүнд жилд дунджаар 140 сая ам.доллар зарцуулж буй өнөөгийн байдлыг халахын тулд “Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно” хэмээн мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор 2021 оны хавар Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг тодруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдсэн.