БНСУ-д арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар “КОВИД-19”-ийн омикрон хувилбарын 178 тохиолдол бүртгэгджээ.
Тиймээс тус улсын Засгийн газар хилийн чанадаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлах арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийг хүртэл дахин 3 долоо хоног сунгах шийдвэр гаргалаа.
Улмаар дэлхийн бүх улсаас БНСУ-д ирж буй тус улсын иргэд болон байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран 10 хоног өөрийгөө тусгаарлах болж байна.
Мөн богино хугацааны визтэй гадаадын иргэдийг нэг хоног тусгаарлах байранд тусгаарлаж, хил нэвтрэхээс өмнө болон дараа, тусгаарлалтаас гарах өдөр зэргээр нийт гурван удаа коронавирусний шинжилгээнд хамруулахаар болжээ.