Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг сонсож танилцжээ.
Энэ талаарх мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өглөө. Тэрбээр “Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Мөн Засгийн газрын гишүүдээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахална” хэмээн хэллээ.