Сүүлийн 10 хоногт Украины нутаг дэвсгэрийг 1,5 сая хүн орхин гарсан талаар НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Филиппо Гранди мэдэгджээ.
“10 хоногт 1,5 сая гаруй дүрвэгч Украинаас хөрш орнууд руу явсан. “Энэ бол Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт хамгийн хурдацтай өрнөж буй дүрвэгсдийн хямрал” хэмээн Гранди Твиттертээ бичжээ.
Украинаас Польшийн хил рүү 922,4 мянган хүн нэвтэрсэн тухай ням гарагт Польшийн Хил хамгаалах алба мэдээлсэн байна.
Эх сурвалж: ВВС