Нэгэн бүсгүй ОХУ-ын хамгийн их үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр дундуур шуугиан тарив. Мэдээний редактор байсан Марина Овсянникова гэгч бүсгүйг 15 жилийн хорих ялаас айлгүй дээрх үйлдлийг хийжээ.
Тус улсад дайн эсэргүүцсэн, дайны тухай худал мэдээ тараасан иргэнд 15 жил хүртэлх хорих ял оноохоор болсон юм.
Гэвч олон улсын эдийн засгийн хоригт орж иргэн, аж ахуй нэгжүүдийн амьдрал эрс хүндэрсэн тул үнэнийг хэлэх зоригтон хэрэгтэй байлаа. Сошиал сүлжээ хаагдан, эсэргүүцэл жагсаалыг нухчин дарж буй үед “тархи угаасан мэдээнд битгий итгэ. Эд худлаа мэдээлж байна” гэж тэр хэллээ.
Оросын жирийн ард түмэн дайн хүсээгүй. Учир нь тус улсын хөгжил саатчихсан. Хойд хөрш 42 сая тэтгэврийн насны иргэдтэй, дундаж тэтгэвэр 16.000 рубль (₮400.000). Хоригт орсоноор бараа бүтээгдэхүүний үнэс 30-57% өсч, хомсдол нүүрлэсэн.
Марина Овсянникова хэлэхдээ “юу ч болсон даргын зөв байдаггүй. Бид гарч тэмцэхгүй бол ах дүүсээ хядсан энэ гутамшигаас 10 үеэрээ гарахгүй. Орос Украин улсууд нүдэн дээр чинь сүйрч байна. Биднийг бүгдийг хорьж чадахгүй. Үнэн хүчтэй” гэжээ.