Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Тандалт судалгааны албанаас “Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг зохион байгуулав.
Тус төвийн тандалт судалгааны албаны эх барих эмэгтэйчүүдийн эмч Г.Батзул “Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал”, ЭХЭМҮТ-ийн Дутуу тээлт судлалын тасгийн эрхлэгч Б.Чинзориг “Ихсийн эмгэг ураг амьгүй болоход нөлөөлөх нь” сэдвээр мэдээлэл хийлээ.
Архангай, Баян-Өлгий аймгийн эмч нараас ихсийн дутмагшлын оношилгоо, эмчилгээний талаар нарийвчлан тодруулж, оролцогчид харилцан саналаа солилцсон үр дүнтэй хурал болж өндөрлөлөө хэмээн Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.