Улсын Ерөнхий прокурор асан Б Сингапур улсад казино тоглох үедээ гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээлэл гарсан. Харин Б тайлбар өгөхдөө “Казино тоглосон нь үнэн. Гэхдээ ямар нэгэн хуулиас гадуур үйлдэл хийгээгүй” гэх тайлбарыг өгсөн ч өнөөдөр түүний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Сингапур улсад явагдсан байна.
Түүний хэргийг 2022 оны 5-р сарын 22-нд хэлэлцэхээр болжээ. Мөн түүнтэй хамт Улсын арслан С хамт байсан гэх мэдээлэл гарсан ч шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт түүний нэр байсангүй. Гадаад хэргийн яамнаас “Сингапур улсад Монголын хоёр иргэн гэмт хэрэгт холбогдсон нь үнэн” гэх тайлбарыг өгсөн юм.