Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгон бууруулахаар ажиллаж байгаа талаараа мэдээллээ.
С.Мөнгөнчимэг:
- Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30%-иас багасгаж 20% болгох
- 2013-2020 онд ипотекийн 8%-ийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулан 6% болгох зэрэг бусад боломжуудийг судлан ажиллаж байна гэлээ.
Ташрамд дурдахад, Шадар сайд С.Амарсайхан ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.