Засгийн газрын хуралдаан болж байна.
Өнөөдрийн хурлаар зарим аймгийн баяр наадмыг өөрчлөн тогтоох, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тогтоолд өөрчлөлт оруулах, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт экспортын талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна.
Түүнчлэн “Чингис хаан” боомт болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.