Сербийн ерөнхийлөгч Александр Вучич 10-ны өдөр нийслэл Белградад айлчилж байгаа Германы канцлер Олаф Шольцтой уулзсаны дараа хэлэхдээ, Серби болон Европын холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээний талаар өөр өөр байр суурьтай байна.
Александр Вучич, Олаф Шольцтой хамтран хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Германы канцлер Сербийг ЕХ-ноос Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнд “тодорхой, ойлгомжтой, хатуу байр суурьтай” нэгдэхийг хүссэн бөгөөд Сербийн эрчим хүчний салбарт тусламж үзүүлнэ гэв. Гэхдээ Орост хориг арга хэмжээ хэрэгжүүлэх талаар Серби өөр байр суурьтай байна.
Тэрээр хэлэхдээ, олон зууны турш Серби, Оросын харилцаа ер бусын байсаар ирсэн бөгөөд Орос улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Сербийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж, хоёр орон эрчим хүчний салбарт хамтран ажиллаж ирсэн юм.
Олаф Шольц хэлэхдээ, Европын холбоо бүх нэр дэвшигч орнуудыг Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхийг хүсч байна. Тэрээр мөн Сербийг ЕХ-нд элсэхэд Герман дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв.