Шүүх хурал болж өнгөрсний дараа Амбер Хөрд анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн нь багагүй шуугиан дэгдээгээд байна.
Тэрбээр ярихдаа “Жонни худлаа хэлсэн. Тэр намайг огт цохиж байгаагүй мэтээр ярьсан. Тэр надад хүч хэрэглэж байсан. Үнэн гэвэл энэ. Бас түүний өмгөөлөгч Камила Васкиз ялалт байгуулахын төлөө хуульч гэдэг мэргэжлээ хөсөр хаясан. Тэр Жонниг буруугүй гэж тангарагтнуудад итгүүлэхийн тулд “үнэн” гэдэг зүйлийг шороотой хутгасан. Жонни Депп хэр сайн жүжигчин бэ гэдгээ шүүхийн өмнө тод, сайн харуулж чадсан” гэжээ.