Гадны хөрөнгө оруулалттай “компани л гэвэл автоматаар тахин шутэж, байдаг бүхнээ барьж гүйдэг “монгол’ зан, одоо байгаадаа сэтгэл ханадаггүй оройгүй шуналаасаа болж мөнгөө хэд дахин өсгөнө гэсэн сэтгэлгээгээр Монголчууд бүр дэлхийд аддаршиж, хохирч ханахгүй ард түмэн гэлтэй. Өөрсдөө очиж хамаг мөнгөө өсгөнө гэж луйвардуулсан хумуүсийг юу гэхэв дээ. Хөвсгөл аймагт гараад байгаа ‘Бэлтэс мөрөн” сулжээ энэ хаврын турш сошиал орчинд олны анхаарал татаж байна.
Бугд Найрамдах Кабо- Верде улсын хөрөнгө оруулалтын еврогоор тооцож урамшуулал авдаг гэх сүлжээнд хүртэл очоод орчихсон иргэд байх юм. Кабо-Верде гэж ямар ч улс байдаг юм. Ядаж хайж үзсэн юм болов уу? Хаана байдаг ямар улс юм? Апь хэдийнээ очоод арав хориороо нийлээд мөнгөө залилуулчихсан байгаа нь харамсалтай.
Жишээлбэл, Казахстаны иргэн Маженов Марат, Монгол Улсын иргэн Э.Оюунчимэг нар нийлж 1000 орчим иргэнийг хам хэрэгтэн болгож, 12 мянга гаруй иргэнийг залилж 26 тэрбумын хохирол учруулсан, өдийг хүртэл хохирогчид нь 5 жил орчим хугацаанд хохиролоо бүрэн барагдуулаагүй явж байгаа. Нөгөө Казахстан нь 2018 онд Монголын хилээр гарч зугтаагаад, одоог хуртэл ор сураггүй. Нэг Монгоп эмэгтэй эрүүгийн хуулиар ял шийтгүүлээд, 954 иргэнийг хам хэрэгтнээр татаад бөөн л юм болсон. Тэгэхэд л хашрахгүй сэрэмжлэхгүй, болгоомжлохгүйгээр гадны өөр сүпжээнд аль хэдийнээ очоод элчихсэн, ойр тойрны хүмүүсээ уруу татаж, хэдэн төгрөгийг нь залилуулчихсан хэргүүд ар араасаа гарч ирсээр байна.
Пирамидын луйвар буюу Итали. Америкаас гараптай “ponzi” схемийг дэлхий нийтээр хориглосон байхад л Монголчууд өнөөдөр ч хохирсоор л сууж байна. Бүр гадны сүлжээний залилангийн мэргэшсэн хумүус Монголыг онипчихоод сууж байдаг гэдгийг иргэд анзаардаггүй. Сүлжээний залилангийн асуудлууд дээр ар араасаа Эрүүгийн хэрэг үүсч, эд хөрөнгөөс гадна сэтгэл санаа, цаг хугацааны хохирол амссан мянга мянган иргэд бусаддаа анхааруулж болгоомжлуулсаар байхад л нэгээс гараад нөгөө сүлжээгээр дамжуулан залилуулсаар.
Монголчуудыг залилаад бүр амташчихсан гадныхан байсаар л байна. Нэг сүлжээнд очоод орчихоороо ах дуү, хамаатан садан, ойр дотны найз нөхөд, аав, ээж гээд эргэн тойрныхоо хүмүүсийг давхар хохироодог зангаа хзззэ болих вэ? Гадны хөрөнгө оруулалттай, өгсөн мөнгөө 100-1000 дахин нугалж явдаг компани л гэвэл заавал судалж байхыг энд заавал тодотгон анхааруулмаар байна. ХҮНД ЗҮГЭЭР Л МӨНГӨӨ ӨГӨӨД Л, АШИГ ХУРТЭЭГЭЭД БАЙДАГ ТИЙМ БИЗНЕС ГЭЖ ДЭЛХИЙН ХААНА Ч БАЙХГҮЙ. Монголчууд ядуу ядуу гэх хэрнээ ямар ч их мөнгөө сүлжээнд залилуулж ханадаггүй улс вэ, Ганцхан жилийн тоо харахад л ЦЕГ-т шалгагдаж байгаа пирамидын луйврын хэргийн хохирол 110 тэрбумаар яригдаж байна. Энэ мөнгө чинь ихэвчлэн гадагшаа гараад явчихсан эргэж хэзээ ч олдохгуй. Сүлжээнд оруулаад ашиг өгөе гээд байгаа хүмүүсээс холхон бай, анхааралтай бай, сэрэмжтэй бай. Шуналаасаа болж мөнгөө аваачиж өгч алдаад байгаа нь иргэн таны ухамсартай холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй.
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ууганбаяр