БНСУ-ын Иргэдийн санал асуулгын байгууллагуудын сүүлийн өдөр нийтэлсэн санал асуулгын дүнгээс харахад өнгөрсөн 5-р сарын 10-нд үүрэгт ажилдаа орсон тус орны шинэ ерөнхийлөгч Юн Сүк Ёлийн иргэдээс хүлээх дэмжлэг буюу рейтинг 45% болон буурчээ.
7-р сарын 7-нд, БНСУ-ын “Голч” иргэний санал асуулгын байгууллагын нийтэлсэн тайланд дурдсанаар, саналаа өгсөн иргэдийн 42.7% нь Юн Сүк Ёлийн засаглалд “гайгүй” гэсэн үнэлгээ өсөн бол 52.9% нь “муу” гэсэн үнэлгээ өгчээ.
Тангараг өргөөд хоёр сар болж байгаа шинэ ерөнхийлөгчийн рейтинг ихээр унаж байгаад БНСУ-ын засаг баригч хүчин маш “сэтгэл зовж байна”. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь олон талын хүчин зүйл давхацсаны үр дүн болно.
Тухайлбал: нэгд, засаг баригч намын дотоод зөрчил ирэх тусмаа ил болж байгаа. Хоёрт, төр засгийн албан тушаалд ерөнхийлөгч нэр дэвшүүлэхэд асуудал оршиж байгаа. Гуравт, дотоодод нь нүүрлээд буй өндөр инфляц зэрэг эдийн засгийн хямрал. Дөрөвт, Юн Сүк Ёлийн зохисгүй үг яриа зэрэг болно.