Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд хийх төсвийн хөрөнгө оруулалт бүхий ажлууд олон нийтийн анхаарлыг татаад байна.
Тус тосгонд Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийг байгуулж буй. 4.7 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй энэхүү музейн 1.35 тэрбум төгрөгийг 2022 оны төсөвт тусгасан.
Санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” гаргах энэхүү тендерийн материалыг 2022 оны наймдугаар сарын 19-ний 08:00 цаг хүртэл хүлээн авах байсан ч хүчингүй болгосон байна. Огноог нь 2022 оны долдугаар сарын 20-н гэжээ.
Зөвхөн тус музейд зориулж 2.3 орчим тэрбум төгрөгийн тендер зарлаад байна. Үүнд:
- Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа аялал жуулчлалын төвийн гадна талбайн тохижилтын ажил – 900 сая төгрөгийн өртөг бүхий тендерийг “Эрдэнэт үйлдвэр” зарласан байгаа бол
- ТЭЗҮ-ийн тодотголд – 30 сая төгрөгийн тендерийг “Монголросцветмет ТӨҮГ” 4 удаа зарласан ба бүгдийнх нь тайлбарт “Үр дүн гарсан” гэжээ.
- Мөн Газрын доорх уулзалтын өрөө, хүлээн авалтын танхимын ₮1.35 тэрбумын тендерийг таван удаа зарласан бөгөөд мөн “Үр дүн гарсан” гэсэн тайлбарыг тавууланд нь өгсөн байна.