Иракийн парламентын ордон руу өчигдөр иргэд дайран орж, эмх замбараагүй байдал үүссэн байна.
Мухаммед Шияа эл Суданыг тус улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг эсэргүүцэн дайрчээ.
Шийтүүдийн шашны тэргүүн Муктеда Садрыг дэмжигчид төрийн далбааг барьж, парламентын байшингийн гадна цугласан байна. Францын АFP агентлаг энэ үеэр нэг хүн шархадсан гэж мэдээлжээ.
Цагдаа нар тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэж, Ерөнхий сайд Мустафа эл-Казими тэдгээр иргэдэд гэртээ харихыг уриалжээ. Парламентын ордон Ногоон бүс буюу дипломат төлөөлөгчийн газрууд, элчин сайдын яамд байрладаг бүсэд байдаг тул хууль хүчний байгууллагууд хатуу арга хэмжээ авна хэмээн анхааруулсан байна.
Эх сурвалж: BBC