Палестиний “Исламын Жихад” бүлэглэл Израильтай гал зогсоох тохиролцоонд хүрлээ хэмээн энэ сарын 7-ны өдөр Хятадын Синьхуа агентлаг мэдээллээ. Палестиний ерөнхийлөгч Махмуд Аббас гал зогсооход зуучлах үүрэг гүйцэтгэсэн Египетийн хүчин чармайлтыг сайшаав.
Мөн өдрийн орой Жихад мэдэгдэл нийтэлж, Египетийн идэвхтэй зуучлалын дагуу тус байгууллага Израильтай гал зогсоох хэлэлцээр байгуулахаар тохиролцов гэжээ. Египет Жихадын барьцаалагдсан хоёр хүнийг суллах асуудлаар Израилийг ятгахаа амласан байна. Гал зогсоох хэлэлцээр орон нутгийн цагаар наймдугаар сарын 7-ны өдрийн 23:30 цагт хүчин төгөлдөр болно.
Наймдугаар сарын 7-ны орой Израилийн Ерөнхий сайдын алба мэдэгдэл нийтэлж, Жихадтай гал зогсоох тохиролцоонд хүрснийг батлан, Египетийн зуучлалын хүчин чармайлтад талархал илэрхийлэв. Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Жихад хэрэв гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн тохиолдолд Израиль “Хүчтэй хариу өгөх эрхтэй” хэмээн мэдэгджээ.