”Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас: …
Сэтгүүлч П.Батзаяа: – Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсыг дефолт зарлах хэмжээнд хүрсэн талаарх мэдээлэл цацагдсан. Иргэд ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлтөд дарлуулж дундаж давхаргаас ядуурлын ангал руу нэг нэгээрээ биш, нийтээрээ орж байгааг хэлж байна. Гэвч Сангийн сайд удаа дараа уг мэдээллийг үгүйсгэж, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн түвшинд байгааг хэлж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна?
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: – Монгол Улс дефолт зарлах хэмжээнд хүрсэн гэдэг бол дэгсдүүлсэн мэдээлэл. Гадаад зээлээ цаг хугацаанд нь төлж чадаагүй улсыг дефолт боллоо гэдэг. Дефолт зарлах эрсдэлд ойрхон байгаа эсэхийг харуулдаг гол үзүүлэлт бол тухайн улсын зээлжих зэрэглэл байдаг. Манай улсын зээлжих зэрэглэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед таван шат ахиж, С сөрөг-өөс ВВ тогтвортой түвшинд очсон. Одоо Монгол Улсын зээлжих зэрэглэл хэвээрээ байгаа тул манай улс дефолт зарлах хэмжээнд очсон гэдэг бол худлаа мэдээлэл.