2022-2023 оны хичээлийн шинэ жилээс эхэлсэн оюутны Umoney картыг төгсөх анги хүртэл хугацаагаар сунгах болсон тухай Улаанбаатар смарт карт ХХК-аас мэдээлэв.
Мөн сунгалтын төлбөрийг онлайнаар төлөх боломжтой болжээ. Төлбөр төлснөөс хойш сунгагдсан тухай мэдээлэл хүргүүлэх ба үүний дараа Нийслэлийн үйлчилгээний Нэгдсэн Төвийн салбаруудад хандан картаа идэвхжүүлэн ашиглахыг тус компаниас зөвлөлөө.
Хэрэв анх удаа оюутны Umoney карт захиалах гэж байгаа бол энэхүү холбоос дээр дарж, шинэ захиалгын анкетыг бөглөх юм. Ингэхдээ шаардлагатай бичиг, баримтыг заавал хавсаргах шаардлагатай. Хүсэлтийг тухайн компани хүлээж авсны дараа нийслэлийн холбогдох байгууллагаар баталгаажуулж, олголт бэлэн болсон талаар мэдээлэл хүргүүлэх аж.
Бүрдүүлэх материал:
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
- Иргэний үнэмлэхийн хуулбар/зураг
- Суралцах эрхийн бичгийн хуулбар/зураг
- Онлайнаар төлбөр төлсөн гүйлгээний зураг
Карт захиалах үнэ 4,600 төгрөг ба энд дарж төлбөрөө төлөн гүйлгээний зургийг баримтжуулж, анкетдаа хавсаргах шаардлагатай.