Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байцаагчид холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шүүгчийн “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” шүүгчийн захирамжийг хүчингүй болголоо.
Тодруулбал, Захиргааны хэргийн анхан шатны Шүүхээс “Ц.Туваан нь Ардчилсан намыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж шийдвэрлэсэн байсан бол Давж заалдах шатны Шүүх “Ц.Туваан Ардчилсан намыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж шийджээ.
Энэхүү шийдвэр нь Захиргааны хэргийн дагнасан Шүүхийн хувьд эцсийн шийдвэр бөгөөд хэргийн оролцогчид дээд шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй юм.
Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын тамгыг гээгдүүлээгүй байхад гээгдүүлсэн гэсэн үндэслэлээр шинээр хийх эрхийг С.Эрдэнэд олгосон улсын байцаагчийн акт хуульд нийцсэн эсэхийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэж хүчингүй болгох нь цаг хугацааны асуудал боллоо.