Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон Зам, тээврийн хөгжлийн яам болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн билээ.
Тухайн үеийн ЗТХЯ-ны албан тушаалтантай найз түүнийг тендерийн хороонд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Тодруулбал, Б тендерийн хорооныхонд нөлөөлснөөр шаардлага хангаагүй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” компанид ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд давуу байдал олгосон байж болзошгүй аж.
Тус компани өмнө нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 50 км зам барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас төрд 10.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулж байжээ.
ЗТХЯ-наас уг аж ахуйн нэгжийн эсрэг зарга мэдүүлж, маргаан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад оролцох тендерт шалгарсан аж.
Ингэхдээ ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд сонгон шалгаруулалтын баримт бичгийг өөрчлөн шүүх, арбитрын маргаантай оролцогчийг шалгаруулахгүй байх заалтыг нь хасаж байгаад “Чайна гео инженеринг корпорац” компанийг ялуулжээ. Уг компани нь Улаанбаатар-Дархан чиглэлийн замын дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг барихаар болсон ч ажлаа үр дүнтэй гүйцэтгээгүй тул ийнхүү шалгаж эхэлсэн байна.